"Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт Говь-Алтай аймагт боллоо
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны инженер С.Наранбаатар нар нээж, үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 26 хүн оролцлоо.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны инженер С.Наранбаатар, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын статистик, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Дариймаа нар Эх нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны журам, тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, арга зүйн зөвлөгөө өгөв.