Сонгино-хайрхан дүүрэгт “Эх. нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

songino 1

ЭМЯ, ЭХЭМҮТ, СХДЭМНэгдэлтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 2014 оны 06 сарын 26 өдөр амжилттай зохион байгууллаа.

 СургалтыгСХДЭМН-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Сүнжидмаа нээж үг хэлэв. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул, их эмч Т.Энхтуяа нар СХДүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 31 хүн оролцлоо.

songino 2

Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Т.Энхтуяа,П.Орхонтуул, Статистик мэдээллийн менежер Б.Дэжидюмчиннар ЭХЭМҮТ-ийн Тандалт Судалгааны албаны бүтэц, үйл ажиллагаа зорилго, зорилт, бүртгэл мэдээллийн журам, тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, ашиглах, мэдээлэл оруулах тухай сургалт зохион байгууллаа.Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах мэдлэгийг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676