Хэнтий аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо

hentii1

ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны алба, аймгийн ЭМГ-аас хамтран “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг Хэнтий аймагт 2014-06-17-ны өдөр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

hentii2

Уг сургалтанд ЭМГазрын мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч, дүн бүртгэгч нар, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дүн бүртгэгч, эх, баригч зэрэг 30 эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сургалтын явцад “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо”-ны зорилго, тандалтын журам, мэдээ мэдээллийн урсгал, программын талаархи танилцуулга хийж, мэдээ мэдээллийг программд шивж оруулах талаар дадлага хийж цаашид мэдээллийг цахимаар дамжуулахаар бэлтгэгдлээ. Сургалтыг ЭХЭМҮТөвийн ТСА-ны эмч, аймгийн ЭМГ-ын сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хамтарч явууллаа.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676