Хөвсгөл аймагт “Эх, нярайн өвчлөл,эндэгдлийн тандалтын тогтолцоо”сэдэвт онлайн сургалтыг зохион байгууллаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 2014 оны 6-р сарын 12-нд Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Б.Батчимэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны инженерБ.Жаргал нар нээж, үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 33 хүн оролцлоо.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны инженер Б.Жаргал, Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П,Баярмаа нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллав.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг Эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсон юм.