Багануур дүүрэгт "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт болов.
ЭMC-ын 2014 оны 4 сарын 29 ны өдрийн 139-р тушаалаар батлагдсан “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын журам”-тай уялдсан “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт онлайн сургалтыг 2014 оны 6-р сарын 20 ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн статистикийн мэргэжилтэн, сургагч багш Б.Сэргэлэн ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг нар сургалтыг хөтөлбөрийн дагуу удирдан явуулав.
Сургалтанд дүүргийн ЭМН-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн болон хүүхдийн эмч нар, 4 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, статистикч эмч зэрэг 20 мэргэжилтэн оролцлоо.
Оролцогч нарт ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны бүтэц, үйл ажиллагааны талаар, тандалт судалгааны бүртгэл мэдээллийн системд эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажиг, амьгүй төрөлт, нярайн эндэгдлийн тохиолдлын тоо, эмнэлзүйн онош, батлагдсан оношийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах талаар танилцуулав.
ЭМН-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч С.Алтанцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Л.Намжилсүрэн, хүүхдийн ерөнхий зохицуулагч Р.Баатархүү, нярайн эмч Н.Сэлэнгэсүлжээ нар ЭХЭМҮТ-д шинээр байгуулагдсан Тандалт судалгааны албанд цаасаар бус цахим хэлбэрээр буюу “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-ээр дээрх үзүүлэлтийн талаар мэдээ өгөх болсныг “цаг, цаас хэмнэсэн үйл явдал” хэмээн сайшаасан юм.