ЭХЭМҮТ-Д НЯРАЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
- Published on Даваа, 04 November 2024 15:25
Хүүхэд, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ҮНДЭСНИЙ хэмжээнд манлайлан үзүүлдэг ЭХЭМҮТ-д нярайн зүрхний мэс заслыг нэвтрүүллээ.
ЭХЭМҮТ, УГТЭ-ийн хамтарсан баг зүрхний хүнд гажигтай төрсөн нярайд зүрхний нээлттэй МЭС ЗАСЛЫГ ЭХЭМҮТ-д анх удаа амжилттай хийлээ. Үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 өвчний жагсаалтад зүрхний хүнд гажиг багтдаг. Нярай хүүхдүүд энэ төрлийн гажгийг засах мэс засалд орохын тулд гадаад орныг зорьдог байсан. Тэгвэл бид "Нярайн зүрхний хүнд гажиг"-ийн мэс заслыг хийж эхэллээ. Энэхүү томоохон ажлыг бий болгоход Монгол Улс болон Люксенбургийн Их Вант Улсын Засгийн газар, Люксембургийн зүрхний мэс заслын төв, Франц Улсын Штрассбург хотын их сургуулийн эмнэлгийн баг, НҮБ-ын Хүн Амын Сан, УГТЭ-ийн хамт олны оролцоо маш чухал байлаа.