“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан, ХБНГУ-ын Аугсбург хотод байрлах “Бунтер крайс” сангийн хамтын ажиллагааны “Хүүхдийн эмнэлгээс-Хүүхдийн эмнэлэгт” төсөл

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан, ХБНГУ-ын Аугсбург хотод байрлах “Бунтер крайс” сангийн хамтын ажиллагааны “Хүүхдийн эмнэлгээс-Хүүхдийн эмнэлэгт” төсөл
Зорилго: “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан нь гадаад, дотоодын байгууллага, хандивлагчидтай хамтран ажиллаж тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, шалгагдах хөрөнгө, санхүүжилт бий болгоход бүхий л талаар эрэлхийлэн ажиллах чиг үүргийн дагуу гадаад хандивлагчийн хөрөнгө оруулалтыг Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төвлөрүүлэн оношлогоо эмчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төсөл хөтөлбөр 3 үе шаттай явагдсан:

1. ХБНГУ-ын Аугсбург хотын Киндер клиник эмнэлэг, Бунтер крайс сангийн үйл ажиллагаатай танилцах, нийлүүлэгдэхээр төлөвлөсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн тавилгыг сонгох
2. ХБНГУ-ын Аугсбург хотын Киндер клиник эмнэлэгт ашиглаж буй тоног төхөөрөмж, эмнэлгийн тавилга хэрэгслийг тээвэрлэхэд бэлдэж савлах
3. Монгол улсын Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тээвэрлэгдэн ирсэн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг буулгах, ашиглалтанд оруулах гэсэн 3 үе шаттай явагдсан.

Нэгдүгээр үе шат: 2014 оны 3 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Стратеги, бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Баатарсүх, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн эрхлэгч Б.Пүрэвцэцэг, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сангийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл нарын 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ХБНГУ-ын Аугсбург хотын Киндер клиник эмнэлэг, Бунтер крайс сангийн үйл ажиллагаатай танилцаж, хандивлахаар төлөвлөсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн тавилгыг сонгох уулзалт хийж ирсэн.
Хоёрдугаар үе шат: 2014 оны 12 дугаар сарын 09-21-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн эрхлэгч Б.Пүрэвцэцэг, Орчуулагч Ж.Тамирын хамт ХБНГУ-ын Аугсбург хотын Киндер клиник эмнэлэгт ашиглаж байсан тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгслийг салгаж; таазны нэгдсэн системийг задлахад хамт байлцаж, цахилгааны болон хийн хангамжийн холболт, зураг төслийн үйл ажиллагааг нэг бүрчлэн бичиж тэмдэглэж авсан. Жижиг багаж хэрэгсэл тавилгыг тээврийн компанитай хамтран тээвэрлэхэд бэлдэж ачуулсан.
Гуравдугаар үе шат: Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 3 контейнер эмнэлгийн ор, таазны нэгдсэн тавиур эмнэлгийн тоног төхөөрөмж, 2015 оны 07дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл тоног төхөөрөмжүүд нь ирсэн ба нийт 2 удаагийн тээвэрлэлтээр 4 контейнер, нийт 32 нэр төрлийн 2126 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилгын хамт нийлүүлэгдсэн. Тухайн тоног төхөөрөмж, эмнэлгийн тавилга хэрэгслийг Ерөнхий захирлын 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/28 тоот тушаалаар санхүүгийн бүртгэлд авах, ажлын хэсэг байгуулан хэрэгцээтэй тасаг нэгжид хуваарилан ашиглалтанд оруулсан.
Нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг жагсаавал:

1. Нярайн инкубатор (суурин, зөөврийн)-2 ширхэг
2. Нярай дулаацуулах ширээ-5 ширхэг
3. Нярай дулаацуулагч (ханын, зөөврийн)-11 ширхэг
4. Тархины цахилгаан бичлэг-1 ширхэг
5. Зүрхний цахилгаан бичлэг-2 ширхэг
6. Спирографын аппарат-1 ширхэг
7. Жин (нярай, хүүхдийн)-5 ширхэг
8. Таазны хагалгааны гэрэл-2 ширхэг
9. Үзлэгийн гэрэл(таазны, зөөврийн)-3 ширхэг
10. Негатоскоп-2 ширхэг
11. Угж халаагч-2 ширхэг
12. Термостат-1 ширхэг
13. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор-2 ширхэг
14. Наркозын аппарат-1 ширхэг
15. Өвчтөний хяналтын монитор-19 ширхэг
16. Нярайн сонсгол шалгах аппарат-2 ширхэг
17. Сахиурын модон ор-8 ширхэг
18. Өсвөр насны хүүхдийн функциональ ор-46ширхэг
19. Нярайн ор-19 ширхэг
20. Нярайн хашлагатай ор (шар, цагаан)-13 ширхэг
21. Энгийн хашлагатай ягаан ор-1 ширхэг
22. Сэхээний хашлагатай ор (шар, цэнхэр)-37 ширхэг
23. Сэхээний хашлагатай тохируулгатай ор-2 ширхэг
24. Таазны нэгдсэн систем бүхий тавиур-5 ширхэг
25. Мэс заслын ор-2 ширхэг
26. Өрөөний хаяг-92 ширхэг
27. Шингэн савангийн сав тогтоогч-143 ширхэг
28. Матрас-61 ширхэг
29. Эмийн тэргэнцэр-1 ширхэг
30. Дуслын суурь-1 ширхэг
31. Төмөр бикс-17 ширхэг
32. Мэс заслын багаж-95 нэр төрлийн 1619 ширхэг

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676