ЭХЭМҮТ-ийн хүүхдийн болон эхчүүдийн гал тогоонд тоног төхөөрөмж бэлэглэлээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн болон эхчүүдийн гал тогоонд “ЧИГЛЭЛ” компани 25 сая төгрөгний гал тогооны зарим тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.
“Чиглэл” ХХК нь энэ онд 25 жилийнхээ ойг тэмдэглэж, ойн хүрээндээ сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа юм. Монголын ирээдүй болсон эх хүүхдүүд эмчилгээ сувилгаанд хэвтэн эмчлүүлж байхдаа хурдан шуурхай үйлдвэрлэгдсэн чанартай эрүүл хоол хүнсээр хангагдах нь “ЧИГЛЭЛ” компаныхны гол зорилго байлаа.
“ЧИГЛЭЛ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Бумцэнд хэлсэн үгэндээ:
-“Бид ойгоо тэмдэглэхдээ тууз хайчлаад баярлаад өнгөрөх биш нийгэмд тэр дундаа Монголын ирээдүй-мянга мянган хүүхдийг илааршуулж эдгээдэг буянтай үйлснүүдийнхээ ажлыг хөнгөвчилж, дэм болох үүднээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гал тогоог сонгож туслахыг хүссэн.
Би 1987 онд тухайн үеийн Худалдаа Бэлтгэлийн Яамны харьяа Худалдааны засвар, зарлал чимэглэлийн газарт засварчнаар ажиллаж байхдаа энэ гал тогооны тоног төхөөрөмжийг анхлан суурилуулж байлаа. Өнөөдөр 28 жилийн дараа өөрийн компанийн хөрөнгөөр хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан бэлэглэж байгаадаа сэтгэл дүүрэн баяртай байна.