ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Мэдээ
  • 2020-06-09 18:36:28

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, УНТЭ, 18 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, дотрын эмч нар бүхий 120 хүн оролцсон. 

     Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2020 оны эхийн эндэгдлийн тохиолдлуудын тухай мэдээллийг танилцуулж, манас таталтын урьдал, манас таталтын шалтгаантай эхийн эндэгдлийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учир жирэмсний хяналт, ялангуяа, төрсний дараах үеийн хяналт, гэрийн эргэлтийн чанарыг сайжруулж, хурлаар хэлэлцэгдэж буй тохиолдлуудад дүгнэлт хийн, сургамж авч ажиллахыг анхааруулав.

    Цахим хурлын оролцогчдод Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн ЭБЭК-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч То.Мөнхбат, Архангай аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга Н.Пүрэвдулам нар эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн ЭБЭК-ийн зөвлөх эмч Ж.Баярсайхан “Жирэмсний манас таталтын урьдалтай эхийн жирэмсний явцыг хянах, төрөлтийг удирдах арга зүй, оношилгоо, эмчилгээ” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Цахим хуралд оролцсон эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.