“Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам
- Мэдээ
- 2020-06-12 18:00:58
Конференцид ЭХЭМҮТ-ийн удирдлага,
зөвлөх эмч нар, ЭТҮЧА, эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч, ТСА, 21
аймаг, НЭМГ-ын харьяа байгууллагуудын төлөөлөл оролцсон. Энэ удаагийн
конференцээр ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа эрүүл мэндийн байгууллагуудад
2016 оны 5, 6-р сард хийгдсэн хариу арга хэмжээ, дэмжлэгт хяналтын үед илэрсэн
нийтлэг алдаа, зөрчил, тэдгээрийг засах, шийдвэрлэх арга замын талаарх
зөвлөмжийг танилцуулав. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын
мэргэжилтэн Б.Бадамханд, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Говьсүмбэр аймгийн
ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од зэрэг удирдлагууд санал бодлоо илэрхийллээ.