Сонордуулга
2015 онд ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн салбар хороогоор шийдвэрлдэгдсэн 6 өргөдөл гомдлын бүтэц, түүний шийдвэрлэлтэнд та бүхний анхаарлыг хандуулъя. Эмчлүүлэгч, түүний ар гэрээс гомдол гаргах шалтгаан нь дийлэнхдээ тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн харилцаа хандлагын доголдол, хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан, өвчний түүх хөтлөлтийн явцад ёсзүйн алдаа гаргасан зэрэг байна. Тодруулбал, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээний дараах заалтуудын нийтлэг зөрчсөн байна. Үүнд:
Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
3.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана;
3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлч/ амб/карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх;
3.13 Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичин баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй;
Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
4.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана;
4.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ;
4.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэлийн талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдэллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ;
4.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажиллана;
4.9 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6-р зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.
Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
5.1 Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлах;
5.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёсзүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
Дээрх ёсзүйн зөрчлүүдийг шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл:
- Алдаа гаргаагүй гэж үзэх
- Сануулах
- Үндсэн цалинг 2-3 сарын хугацаагаар 20%-иар бууруулан ажиллуулах
- Ёсзүйн холбогдолтой хууль тогтоомжуудыг судлуулан шалгалт авах, ярилцах
- Мэргэжил нэгт нөхөддөө ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг даалгах
- Хохирлын мөнгийг нөхөн төлүүлэх зэрэг байгаа бөгөөд ёсзүйн зөрчилөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжил нэгт нөхөддөө сургалт зохион байгуулах ажлыг шийдвэр тус бүр дээр 100% даалгаж байна.
Иймд эмч, эмнэлгийн ажилтан та бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ёсзүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, ялангуяа харилцаа хандлагын алдаа гаргалгүй ажиллахыг уриалж байна.
ЭХЭМҮТ-ийн дэргэдэх
ёсзүйн салбар хороо
2015 он