Бидний тухай

ЭХЭМҮТ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

Эх хүүхдийн эрүүл мэнд, эх орны эрхэм баялаг

2022 ОНЫ УРИА

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ, ЭРСДЭЛГҮЙ АЖИЛЛАЦГААЯ”

ЗОРИЛТ

  • Иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэлтэд нийцэх шийдлийг эрэлхийлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инновацийг ашиглах замаар процесс үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, эмнэлзүйн эрсдэлийг бууруулах.
  • Шинэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмшиж, нутагшуулах.
  • Нотолгоонд суурилсан интервенцийг нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх.
  • Санхүүгийн удирдлагын үр дүн, ил тод байдлыг сайжруулах

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц;
  • Тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ; 
  • Хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, техник, шинэ  технологи, материаллаг нөөц;
  • Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилт;
  • Гэр бүлд суурилсан ээлтэй орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ.

ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гуравласан нэгдлийг бэхжүүлэх
  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх 
  • Хүүхдийн мэс заслын шилдэг техник технологийг эмчилгээ оношилгоонд өргөн нэвтрүүлэх
  • Хүүхдэд эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээг хөгжүүлэх
  • Хүүхдийн хавдрын оношилгоо эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх
  • Дэлхийн жишгийн  эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх;
  • Ураг, нярайн эрт оношилгооны үндэсний хэмжээний төв болох;
  • Амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний загвар төв болох;
  • Дэлхийн жишгийн цахим эмнэлгийг төлөвшүүлэх. 

 БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 

Манай төв нь эрдэм шинжилгээний салбар; 680 ор бүхий гуравдах шатлалын лавлагаа 2 эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг; Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг); төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл - нөхөн үржихүйн төв; 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 

Тус төвд нийт 1128 ажилтан ажил үүрэг гүйцэтгэдэг ба үүнээс их эмч 280, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 554, бусад ажилтан 293. 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний 42% бакалаврын зэрэгтэй, 30% нь дипломын зэрэгтэй, 6% нь магистрын зэрэгтэй, 1% нь докторын зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 

Нийт эмч нарын 50 орчим, эмнэлгийн мэргэжилтэн 40 орчим хувь нь боловсролын болон мэргэжлийн зэрэгтэй. 

Untitled-9

СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

ЭХЭМҮТ-д жилд дунджаар 40000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 12000 орчим эх эсэн мэнд амаржиж, 12000 орчим эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 180000 гаруй үйлчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. ЭХЭМҮТ-ийн амбулаториор үйлчлүүлэгсдийн 27-35%, хэвтүүлэн эмчлүүлэгчдийн 30-40%, нийт төрөлтийн 40-45% нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлдэг.

Untitled-6-01

Untitled-6

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676