Сонордуулга
Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
3.1 эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэг ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална,
3.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана;
3.12 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлч/ амб/карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх;
3.23 эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж нөлөө үзүүлэхгүй байх,
Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
4.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана;
4.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ;
4.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэлийн талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдэллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ;
4.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажиллана;
4.11 Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ,
Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
5.1 Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлах;
5.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёсзүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
Дээрх ёсзүйн зөрчлүүдийг шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл:
Сануулах
- Үндсэн цалинг 2-3 сарын хугацаагаар 20-30%-иар бууруулан ажиллуулах
- Ажлаас халах санал гаргасан.
- Ёсзүйн холбогдолтой хууль тогтоомжуудыг судлуулан шалгалт авах, ярилцах
- Мэргэжил нэгт нөхөддөө ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах ажлыг шийдвэр тус бүр дээр 100% даалгаж байна.
- Холбогдох мэргэжилтнүүд болон тасаг, албадуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах
Түүнчлэн 4 тохиолдол дээр эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулж, үүнээс 3 тохиолдол нь амжилттай болж, талууд эвлэрсэн байна. Иймд эмч, эмнэлгийн ажилтан та бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ёсзүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, ялангуяа харилцаа хандлагын алдаа гаргалгүй ажиллахыг уриалж байна.
ЭХЭМҮТ-ийн дэргэдэх ёсзүйн салбар хороо
2016 он