Өөр өнцгөөс харцгаая!
1. Та болоод өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Тиймээс тавьж явуулаад тайвшир. Гэхдээ та амьдралаа өнгөрснөөс хамааралгүй аз жаргалтай болгож өөрчилж чадна. Өөдрөг бай.
2. Та бусад хүмүүсийг өөрчлөх гэж шаардах хэрэггүй. Харин та өөрийнхөө бусдад хандах хандлагыг өөрчилж болно. Тэднийг байгаагаар нь хүлээж ав.
3. Та бусдын хэлэх тааламжгүй үг, ууртай дүр төрхийг өөрчилж чадахгүй. Гэхдээ та тэдний өөдөөс үзүүлэх өөрийн хариу үйлдлийг өөрчилж чадна. Тэднийг уучил.
4. Та тэнгэрийн байдал, байгал, цаг агаарыг өөрчилж чадахгүй. Гэхдээ та бороонд бүжиглэж, цасаар тоглож, бүүдгэр өдөр халуун дулаан яриа өрнүүлж, сэтгэлээ сэргээж чадна.
5. Та яг одоо сэтгэлд тань хуримтлагдаад байгаа бухимдлаа тайлж чадахгүй байж болно. Гэхдээ та өөрийнхөө нүүрний хувирлыг лавтайяа өөрчилж чадна. Инээмсэглэ.
6. Танд тохиолдох гарцаагүй саад бэрхшээлийг та өөрчилж чадахгүй. Гэхдээ та асуудлаас зугтах биш, нүүр тулж шийдэж чадна. Асуудалд бүү бууж өг.
7. Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй. Харин аз жаргалтай цаг үе л гэж байдаг. Тиймээс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдар.
8. Та өөрийнхөө эргэн тойронд болж байгаа үйл явдлыг өөрчилж чадахгүй. Бүх зүйл жам ёсоороо л өрнөж байна. Гэхдээ та амьдралыг харах өнцгөө өөрчилж чадна. Нар мандахын өмнө үргэлж түнэр харанхуй байдаг.