Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн Сэргээн Засах тасгийг сайжруулан тохижуулах төсөл
Монголыг "Хүрээ" Ротари клуб санаачилга, санхүүжилтээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн Сэргээн Засах тасгийг сайжруулан тохижуулж, хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг илүү үр дүнтэй болгох зорилгоор орчин үеийн технологи, хэрэгслүүдээр хангах төслийг #REHTUS хамтран хэрэгжүүлсэн юм.
#REHTUS энэ төсөлд техник туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр оролцов. Өөрөөр хэлбэл, төсөл боловсруулалтын шатанд нь оролцож хэрэгцээтэй хэрэгслүүдийн жагсаалтыг боловсруулан гаргах, дунд үед нь судлан хайж хэрэгслүүдийн үнийн дүнг тогтоож, худалдан Монголд авчиран суурилуулах ажлуудыг гүйцэтгэв. Үүний үр дүнд Европ ба АНУ-ын сэргээн засах тасагуудад хэрэглэдэг 30 орчим төрлийн, 40 гаруй тооны төхөөрөмж, хэрэгслүүдийг улс орны минь ирээдүйн хүүхдүүдийнхээ сэргээн засах эмчилгээнд хэрэглэх боломжтой болгов