Төсөл
Төсвийн тухай хуулийн 30.2.2, 30.2.3 заалтын үндэслэл болгон ажиллаж байна. ЭХЭМҮТ болон Орбис олон улсын төслийн байгууллагатай төсөл ба түншийн гэрээтэй ажиллаж байна. Нэмэлт санхүүжилтаар 2016 онд Орбисоос 162,048,379.08 төгрөгөөр санхүүжилт орж, эрх тавигдсан ба одоогоор 150,279,203 төгрөгийн зарцуулалттай үйл ажиллагаа нь явагдсан байна. Мөн Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сан хооронд байгуулсан хамтран ажиллах 2 жилийн гэрээний дагуу 2016 онд тус сангаас 36,255,840 төгрөгийн санхүүжилт орж эрх тавигдсан ба 12 сарын байдлаар 34,585,129 төгрөгийн зарцуулалт хийгдэж үйл ажиллагаа явагдсан байна.