“ТӨРӨЛТИЙГ СЭДЭЭЖ, ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

phot1

 

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ), Тандалт судалгааны алба (ТСА)-наас ЭМС-ын А/292 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий Төрөлтийг сэдээж, эрчимжүүлэх нь сэдэвт цахим хурлыг 10 дугаар сарын 29-нд амжилттай зохион байгууллаа.

 Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон нээж хэлсэн үгэндээ, ЭМС-ын тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэхийн тулд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Цахим хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудалхариуцсанмэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ныдарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч бүхий 180 эмч, мэргэжилтэн оролцсон.

Цахим хуралд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Норовсамбуу Тохиолдлын танилцуулга”; ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Ж.Энхтуяа“Төрөлтийг сэдээж, эрчимжүүлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн зөвлөх эмч Ж.Энхтуяа төрөлт сэдээж, эрчимжүүлэхдээ заалт байгаа эсэхийг заавал нягтлах, эрсдэлийг үнэлэх, том урагтай эхийн төрөлтийг сэдээхдээ анхаарах, шаардлага гарвал төрөлтийн төлөвлөгөөг өөрчлөх, үйлдлийн тусламжтай төрөлтийн дараа төрөх замын гэмтлийг заавал шалгах, төрөлтийн үйл ажиллагааны гажуудал сэдвээр сургалт тасралтгүй явуулж байхыг онцоллоо.

phot2

 

Цахим хуралд идэвхтэй оролцсон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

                                                ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба

Зочид

1211385
ӨнөөдөрӨнөөдөр670
ӨчигдөрӨчигдөр1916
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5326
Энэ сардЭнэ сард27250
Бүх өдөрБүх өдөр1211385

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676