“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

FSDF copy

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг 2014 оны 5 сарын 28-аас 30-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд зохион байгууллаа.

Тус сургалтыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал нээж, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НҮБ-ын Хүн Амын Сангийн шадар суурин төлөөлөгч Ч.Оюунцэцэг нар нээлтийн үг хэлэв.

Сургалтад ЭМЯ, НҮБ-ын Хүн Амын Сангийн мэргэжилтнүүд, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, чанарын менежер, статистикч эмч нарын төлөөлөл оролцлоо.

“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтаар эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшүүлж, сургагч багш нарыг бэлтгэлээ. Сургагч багшаар бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд тус сургалтыг өөрсдийн байгууллага, аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулах юм.

FGJK

Мөн энэ удаагийн “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтын хаалтын үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Сайд Н.Удвал, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр нар оролцож, сургалтад оролцогсдод амжилт хүсч, албан ёсоор сертификат гардууллаа.  

3

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676