Говьсүмбэр аймагт “Эх, нярайн өвчлөл,эндэгдлийн тандалтын тогтолцоо”сэдэвт онлайн сургалтыг зохион байгууллаа.

govisumber1

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт онлайн сургалтыг 2014 оны 6-р сарын 4 ны өдөр Говьсүмбэр аймагт зохион байгууллаа.Сургалтын үйл ажиллагааг нээж ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од үг хэллээ.

govisumber2

Сургалтыг Говьсүмбэр аймгийн ЭМГ-ын Удирдлага мэдээллийн хэлтсийн дарга, сургагч багш Б.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг нар удирдав. Сургалтанд Говьсүмбэр аймгийн ЭМГ-ын НҮЭМ-ийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхэд, нярайн эмч, статистикч нар, Баянтал, Шивээговь сумын статистикч их, бага эмч нар ”Энхтусдэм” ӨЭМТ-ийн дарга, статистикч нарын 15 эмч мэргэжилтэн оролцлоо. Оролцогсод тандалт судалгааны бүртгэл мэдээллийн системд эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажиг, амьгүй төрөлт, нярайн эндэгдлийн тохиолдлын тоо, эмнэлзүйн онош,онош батлагдсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулах чадварыг эзэмшив.ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Б.Бат-Өлзий нар эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт үндсэн 4 үзүүлэлтийг бүртгэж, ЭХЭМҮТ-ийн Тандалт  судалгааны албанд “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-ээр дамжуулан мэдээ өгөх болсныг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676