Дундговь аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэхэд чиглэсэн “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын ХүнАмынСангийн дэмжлэгтэйгээр“Эх,нярайн өвчлөл,эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг2014 оны 6 сарын20-нд ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа.Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б. Үнэнцэцэг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Энхтуяа нар нээж үг хэлэв.
Сургалтыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Энхтуяа, ЭХЭМҮТ-ын Статистик мэдээлэл зүйн тасгийн ЭМД-ын эмч С.Гантуяа, Дундговь аймгийн ЭМГ-ын статистикч эмч, сургагч багш Ё. Цэцэг-Өлзий нар зааж явууллаа. Сургалтанд тус аймгийн ЭМГ, аймгийн нэгдсэн эмнэлэг болон 15 сумын статистикч эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч,нярайн эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий 24 хүн оролцлоо.
Сургалт онол дадлага гэсэн 2 хэсгээс бүрдсэн. ТСА –ны журам, мэдээллийн урсгал,бүртгэл мэдээллийн программын танилцуулгын талаар онолын мэдээлэл хийсэн. Дадлага ажлаар мэдээллийн программыг ашиглах, АМ-17,СТ-11, СТ-12 маягтын мэдээлэллийг программд оруулах зэрэг ажлыг зохион байгууллаа.