Сүхбаатар дүүрэгт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт болов.

sukhbaatar duureg1

ЭМС-ын 2014 оны 4-р сарын 139-р тушаалаар батлагдсан “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын журам болон ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны бүтэц, үйл ажиллагааг танилцуулах зорилго бүхий Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт онлайн сургалт2014 оны 6-р сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

ЭМЯ, ЭХЭМҮТ, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтыг СБЭМН-ийн статистикч эмч,сургагч багш Г.Ган-эрдэнэ,ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг, инженер Б.Жаргал нар хөтөлбөрийн дагуу удирдан явуулав.

sukhbaatar duureg2

 Сургалтанд дүүргийн ЭМН-ийн поликлиникийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эмч нар, 18 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, статистикч эмч зэрэг 25 мэргэжилтэн оролцлоо.

Оролцогч нарт ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны бүтэц, үйл ажиллагааны талаар, тандалт судалгааны бүртгэл мэдээллийн системд эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажиг, амьгүй төрөлт, нярайн эндэгдлийн тохиолдлын тоо, эмнэлзүйн онош, батлагдсан оношийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах талаар танилцуулав.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676