Баянхонгор аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ЭМЯ, ЭХЭМҮТ, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 2014 оны 06 сарын 20 өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Батцэцэг, ЭХЭМҮТ-ийнТандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул нар нээж үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч багаэмч, эх барих эмэгтэйчүүд, нярайн эмчнарын төлөөлөл бүхий нийт 30хүн оролцлоо.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Батцэцэг нар Тандалт Судалгааны бүртгэл мэдээллийн журам, тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгуулсан юм.
Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.