Увс аймагт "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт боллоо.

uvs1

Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг  2014 оны  6  сарын 11-ндЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа.

uvs2

Сургалтыг ЭМГ-ын дарга Д.Дулмаа нээж, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг,  ЭМГ-ын мэргэжилтэн, сургагчбагш Ж.Чимгээ нар зааж явууллаа.Сургалтанд  ЭМГ, НЭ-ийн холбогдох эмч мэргэжилтэн болон 18 сум, 4 өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч нар оролцож  эхийн  эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг хэрхэн  зөв хөтлөх,  “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшлээ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676