Өмнөговь аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо

umnugovi1

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 6-р сарын 18-ндӨмнөговь аймагт зохион байгууллаа.

umnugovi2

Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаЧ. Баяржаргал, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны мэргэжилтэн Б Болорцэцэг нар нээж үг хэлэв. ЭМГазрын дарга нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгнэдээ Энхтөр захиралтай ЭХЭМҮТ-н хамт олны “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажил, амжилтуудаас танилцуулаад эх хүүхдийн тусламж үйлчилгээндчанарын өөрчилт хийж бусад аймаг хот, томоохон эмнэлгүүдийг манлайлан ажиллаж байгаад баяр хүргээд ажлын амжилт хүслээ. Сургалтанд Эрүүл мэндийн газар, аймгийн БОЭТөв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч,эх барих эмэгтэйчүүдийн их эмч,бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 25хүн оролцлоо.

Сургалтыг УБ хотодЭх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвтсургалтанд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн мэргэжилтэн Б Мидэрсүрэн, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны ажилтан Б Болорцэцэг нар хамтран явууллаа.

Сургалтаар Эх нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны журам,тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дадлага сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллав..

Сургалтын үеэр ЭХЭМҮТөвийн ТСА, НҮБ-н ХАСангийн төлөөлөгч нар цахимаар холбогдон сургалтын явцыг хянан, тулгамдаж байгаа асуудалд заавар зөвлөмж өгч ажиллаа.

“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсон.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676