АРХАНГАЙ АЙМАГТ “ЭХ НЯРАЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 6-р сарын 12-нд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын Р.Гандиймаа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул нар нээж, үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч, эх баригч нарын төлөөлөл бүхий нийт 30 хүн оролцлоо.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны П.Орхонтуул, аймгийн ЭМГ-ын Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Ж.Дуламсүрэн нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллав.