“Эх, нярайн өвчлөл эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт Дорноговь аймагт боллоо
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 05-ны өдөр Дорноговь аймагт зохион байгууллаа.
Сургалтыг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлсийн дарга Д.Батцэцэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны мэргэжилтэн Ц.Отгонцэцэг нар нээж, үг хэлэв.
Уг сургалтыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны мэргэжилтэн Б.Жаргал, аймгийн ЭМГ-ийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нар зохион байгуулсан бөгөөд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн газар, өрх, сумын эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгийн статистикийн их, бага эмч нарын төлөөлөл зэрэг нийт 30 хүн оролцлоо.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгалыг сайжруулах, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн, онол дадлага хосолсон ач холбогдолтой сургалт болов.