Дорнод аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Дорнод аймгийн ЭМГ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг 2014 оны6 сарын 17 - нд ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Т.Энхтуяа, Дорнод аймгийн ЭМГ-ын статистикч эмч, сургагч багш Уянга нар зааж явууллаа.
Сургалтанд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн холбогдох эмч мэргэжилтэн болон 13 сумын статистикч эмч нар оролцлоо.Сургалт онол дадлага гэсэн 2 хэсгээс бүрдсэн. ТСА –ны журам, мэдээллийн урсгал,бүртгэл мэдээллийн программын танилцуулгын талаар онолын мэдээлэл хийсэн. Дадлага ажлаар мэдээллийн программыг ашиглах, АМ-17,СТ-11, СТ-12 маягтын мэдээлэллийг программд оруулах зэрэг ажлыг зохион байгууллаа. Онлайнаар ЭХЭМҮТ-н инженер Наранбаатартай холбогдож Эх нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн системийн тухай лекц сонссон.