Сүхбаатар аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 6-р сарын 18-нд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын статистик бүртгэл мэдээллийн мэргэжилтэн Н.Нямгэрэл нээж, үг хэлэв.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Ц.Отгонцэцэг, инженер Б.Жаргал, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын статистик бүртгэл мэдээллийн мэргэжилтэн, сургагч багш Н.Нямгэрэл нар сургалтыг удидан явууллаа. Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч, нарын 25 эмч мэргэжилтэн уг сургалтанд оролцлоо.
Оролцогчид тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программд эх нярайн өвчлөл эндэгдлийн үндсэн 4 үзүүлэлтийн тухай мэдээг оруулах ур чадварыг эзэмшиж, ЭХЭМҮТ-ийнТСА-нд эмнэлгийн байгууллагын шатлал бүрээс мэдээг цуглуулан нэгтгэн мэдээлэх талаар нэгдсэн нэг ойлголттой боллоо.