Хан-Уул дүүрэгт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт онлайн сургалт зохион байгуулагдлаа.
ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт онлайн сургалтыг 2014 оны 6-р сарын 27-ны өдөр Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн статистикч их эмч сургагч багш З,Туяа, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны ажилтан Б,Болорцэцэг нар сургалтыг удирдан явуулав.
Сургалтанд дүүргийн Эх барих эмэгтэйчүүд болон хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн болон хүүхдийн эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, статистикч эмч зэрэг 27 мэргэжилтэн оролцлоо.
Оролцогчид ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны зорилго, бүтэц, үйл ажиллагаа, эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын журам, мэдээллийн урсгал,тандалт судалгааны бүртгэл мэдээллийн системийн үйл ажиллагаа, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажиг, амьгүй төрөлт, нярайн эндэгдлийн тохиолдлын тоо, эмнэлзүйн онош, батлагдсан оношийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах талаар танилцуулав.
Энэхүү сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, батлагдсан маягт болон мэдээлэх хуудсыг зөв хөтлөх, программд мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.