Завхан аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч,Дэмчигсүрэн нээж үг хэлэв.
Уг сургалтад Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, АНЭ, өрх, сумын эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн статистикийн их, бага эмч, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн зэрэг нийт 31 хүн хамрагдав.
Сургалтыг УБ хотод Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтанд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн Завхан аймгийн эрүүл мэндийн газрын Эх, нярайн тусламж үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганчимэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа нар явууллаа.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлон дүгнэв.